Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

"ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ховд аймгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг цагдаагийн албан хаагч, офицер, харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа нар болон шүүхийн шүүгч, ажилтнуудын хамтарсан уулзалт-ярилцлагыг шүүхийн байранд 2019.01.03-ны өдөр зохион байгууллаа.


Хамтарсан уулзалтаар 2018 оны ажлын үр дүн, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, зөвлөмж, шинээр санаачлан хамтран зохион байгуулах ажил, шүүхийн өргөтгөлийн барилга 2019 онд баригдахтай холбогдуулан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар төлөвлөн, ярилцсан нь үр дүнтэй чухал ажил боллоо.


ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 127  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031