Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Увс аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

2018 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээг

"Увс нам бус” болон МВС телевизээр мэдээллэв


 

2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахьсум дундынЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Алтан, Увс аймаг дахьЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нар тус тусын шүүхүүдийнхээ 2018 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн "Увс нам бус” болон МВС телевизүүдэд мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Эрүүгийн 33 хэрэг, иргэний 33 хэрэг, зөрчлийн 1 хэрэг нийт 67 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн. 2018 онд шийдвэрлэсэн хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 17 хэргээр буюу 25,3 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2017 оны үлдэгдэл 8 хүнд холбогдох 6 эрүүгийн хэрэг дээр шинээр 251 хүнд холбогдох 213 эрүүгийн хэрэг хүлээн авч 259 хүнд холбогдох 219 хэргийг анхан шатны журмаар хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 10 хүнд холбогдох 7 хэргийг прокурорт буцаан, 2 хүнд холбогдох 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 233 хүнд холбогдох 202 хэрэг хянан шийдвэрлэсэн. Мөн 235 зөрчлийн хэрэг хүлээн авч 233 зөрчлийн хэргийн анхан шатны журмаар тус тус хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 34 хэргээр буюу 16,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Өнгөрсөн оны 82 иргэний хэрэг дээр шинээр 1148 нэхэмжлэл хүлээн авч 1230 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 1076 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн иргэний хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 177 хэргээр буюу 16,4 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар 93.172.014 төгрөгийг төлөврүүлсэн байна. Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь 371 өргөдлийг хүлээн авч 301 өргөдлийг хянан шийдвэрлэсэн.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Өнгөрсөн оны 3 захиргааны хэрэг дээр шинээр 44 нэхэмжлэл хүлээн авч 47 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 40 хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байна. 2018 онд шийдвэрлэсэн иргэний хэргийг 2017 оны хянан шийдвэрлсэн хэрэгтэй харьцуулбал 21 хэргээр буюу 34,4 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар 1.544.400 төгрөгийг төлөврүүлсэн байна.






 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 145  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031