Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2019, 01:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2016 сургалт зохион байгууллаа


Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2016” сэдвээр Булган аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн эзэлхүүн зохицуулалтын улсын шалгагч Л.Уранцэцэг сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь Булган аймгийн шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагаандаа " ISO 9001:2016” хэрэгжүүлэх буюу шүүхийн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд оршино. Уг сургалтад шүүхийн захиргааны ажилтан албан хаагч бүрэн хамрагдан, харилцан ярилцсан, үр дүнтэй сургалт боллоо.

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Булган аймаг дахь шүүхийн тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 270  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031