Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөг баталсны дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дотоод сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг "эцэг, эхчүүдийн хоорондын харилцаа болон үр хүүхдийн насанд нь тохируулж хэрхэн харилцах тухай ойлголтуудыг өгөх” хүүхдэд хандаж байгаа сэтгэлгээг хөгжүүлэх, зарим харилцаагаа өөрчлөх зэрэг ойлголтыг өгөх зорилготойгоор зохион байгууллаа.

"Хариуцлагатай аав, ээж” сэдэвтэй сургалтыг Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Баттуяа шүүхийн захиргааны ажилчдыг хамруулан зохион байгуулсан юм.

Сургалтын үеэр шүүхийн захиргааны ажилчид буюу эцэг, эхчүүдийн сэтгэлгээг шалгасан танин мэдэхүйн асуулт, дасгал ажил ажиллуулан харилцан ярилцлаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 125  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728