Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнгөнтулга болон тус тасгийн алба хаагч нар оролцов.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамдзаасан зохицуулалтуудыг нэг мөр ойлгох, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг түргэн шуурхай явуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал сэтгэгдлээ харилцан солилцож, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж,2019 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж, хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталлаа.

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 157  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728