Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-02-2019, 08:36   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Түнэл суманд "иргэдийн төлөөлөгч”-ийн, "шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар тус тус сургалт, мэдээллийг зохион байгуулж явууллаа

2019-02-21


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэдэд зориулсан эхний ээлжийн сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан дээрх иргэдэд шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх үүрэг, аюулгүй байдал, хөлс олгох талаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө.

Мөн Түнэл сумын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, нутгийн иргэдэд Төрийн албаны тухай хууль, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хийж, сургалтад ирсэн шүүхийн иргэдийн төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэд нарыг гарын авлагаар хангалаа. Энэ үер иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс ирүүлсэн нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулж ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 180  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30