Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-02-2019, 11:33   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН МЕНЕЖМЕНТ, ШҮҮГЧ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


        Удирдлагын Соёмбо дээд сургуулийн манлайллынүндэсний хэмжээний мастер сургагч багш Г.Бямбажавтай Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар хамтран 2019 онд 6 удаагийн сургалтыг явуулхаар гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний хөтөлбөрт тусгасан хоёр дахь сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдад "Төрийн албаны ёс зүйн менежмент, шүүгч мэргэжлийн ёс зүй ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

        Уг сургалтаар ёс зүй, ёс суртахуун, шүүгч мэргэжлийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн менежментийн талаар мэдээллийг өгч үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.

        Сургалтын дараа шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид тухайн сэдвээр болон өөр бусад асуудлаар сонирхсон асуултаа асууж харилцан ярилцаж, сургалтын төгсгөлд сургалтыг зохион байгуулсан Г.Бямбажав багшдаа баярласнаа илэрхийлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 114  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930