Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-03-2019, 06:24   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт орлоо


Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Ханбогд сумын Засаг даргын "Иргэний танхим”-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.


Тус сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг хамруулан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хүрээнд мэдээлэл, сургалтыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг, Х.Ууганбат нар зохион байгуулж, шүүгч Ц.Урангуа, шүүгч С.Өлзий-Отгон, шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал нар иргэдийн сонирхсон асуултад тайлбар өгч ажиллаа.






 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 257  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031