Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-03-2019, 04:54   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дүүргийн засаг даргын ивээл дор "Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулсан Улс, дүүрэг орон нутгынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар, салбарын 8 эмэгтэйг "Манлайлагч эмэгтэй”-д өргөмжлөн шагнаж урамшууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд хүрэлцэн ирж "Монгол эмэгтэйн бахархал” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүллээ.


Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дамдинсүрэн овогтой Оюунбат нь хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй, төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж"Манлайлагч эмэгтэй”-гээр шалгарсанд хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 261  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930