Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-03-2019, 08:28   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар зарлигаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Раднасэнгийн Сарантуяа шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.13/ Хөвсгөл аймаг дахь шүүхэд боллоо. Уг ёслолын ажиллагаанд шүүхийн хамт олон, аймгийн Прокурор болон Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл оролцлоо.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дашдоржийн Азжаргалыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул түүнд хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 297  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930