Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-11-2014, 12:44   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Хөвсгөл аймаг дахь шүүхүүдийн тамгын газраас мэдээлж байна.

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчилан таниулах, иргэд, захиргааны байгууллага, албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцох, Шүүхийн тухай багц хуулиуд болон эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны онцлогийг сурталчилан таниулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэх зорилгоор Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхээс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагт Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Онол, практикийн бага хурал зохион байгууллаа.


Энэхүү онол, практикийн бага хуралд Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван, " Захиргааны хэргийн шүүх, өнгөрсөн, одоо, ирээдүй”

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан, хууль зүйн ухааны магистр Т.Ууганбаяр "Мэтгэлцэх зарчим эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хэрэгжиж буй онол, практикийн асуудал”


Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шүүгч Ж.Ганчимэг "Шүүхээс хуулийг тайлбарлан хэрэглэх зарим асуудал”

 

Сум дундын 27 дугаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Амартүвшин "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог”

 

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шүүгчийн туслах Н.Дагидандорж "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь төлөөлөл, хэргийн оролцогчдын эрх, үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Онол, практикийн бага хурлын үеэр Захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулагдсан цагаас нь одоог хүртэл ажиллаж байгаа шүүгч Ерөнхий шүүгч Б.Энхтайван, шүүгч Т.Долгорсүрэн нар "Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, шүүгч Ж.Ганчимэг "Мөрөн сумын хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнагдлаа.

 

Мөн энэ үеэр Захиргааны хэргийн дагнасан шүүхийн түүхийг бичилцсэн, өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүст дурсгалын зүйл гардуулсан юм.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 536  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930