Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-03-2019, 08:31   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Дундговь аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх бүхий албан тушаалтан, эрх зүйн хөтөч багийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.

 

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх хүрээнд сум, байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор санаачлан зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэнгээр ахлуулсан баг "Шүүхээр иргэний эрхийг хамгаалах боломж” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, харилцан яриа өрнүүллээ.

Дээрх сэдвийн хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн "Дундговь аймгийн шүүх, үйл ажиллагаа”, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш "Шүүхээр иргэний эрхийг хамгаалах нь”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам "Шүүхэд мэдүүлэх эрх”, эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдээр мэдээлэл өгч, шүүхийн олон талт харилцаа, шүүхээр үйлчлүүлэх боломжийн талаар танилцуулав.

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дундговь аймгийн шүүх нь бүх сумдад "Шүүхийн мэдээллийн самбар” байршуулж, сумдын иргэддээ өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулж, шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломж, нөхцөлөөр ханган ажилладаг. Ийнхүү ажиллахад цаг ямагт туслалцаа үзүүлж, хамтран ажилладаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт талархал илэрхийлье.

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 216  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930