Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2019, 03:45   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"Хүүхдийн эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа


"Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын дэмжлэгээр орон даяар зохион байгуулагдаж буй "Хүүхдийн эрх” сэдэвт сургалтыг тус аймагт 2019 оны 2 дугаар сарын 25-аас 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.


 

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд зориулагдсан тус сургалтад Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамрагдсан байна. Сэтгэл зүйч Ж.Баясгалан "Хүүхдийн эрх” сэдвээр сургалт явуулах явцад хүүхдийн насны онцлог, түүнийг дагаад илрэх сэтгэл зүйн шинж тэмдэг, хүүхдэд эелдэг харилцах арга барил, хүүхдийн хөгжилд нөлөөлөх гэр бүлийн орчин, хүүхдийн хөгжлийг хангах суурь хэрэгцээ зэрэг асуудлыг хөндөж, харилцан яриа өрнүүлжээ.

 

 

Эрүүгийн хэрэг, зөрчил, гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд хүүхдийн эрх ашгаас гадна түүний нас, зан төрхийн өөрчлөлт, сэтгэл зүйн онцлогийн харгалзан үзэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэр бүл судлаач Ж.Баясгалан багшид шүүхийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 109  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031