Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2019, 03:54   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Баян-Овоо суманд нүүдэллэн ажиллав


Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Баян-Овоо сумын соёлын төвд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 37 иргэн болон төрийн албан хаагч нарыг хамруулан нийт 60 гаруй иргэдэд хууль сурталчлан ажиллаа.

Тус сургалтаар шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал "Шүүхийн 2017, 2018 оны шүүн таслах ажиллагааны харьцуулсан тайлан”, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа "Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах, хүлээн авахаас татгалзах үндэслэл”, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэтуяа "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай”, шүүгчийн туслах Д.Оюунцэцэг "Зөрчлийн тухай хуулийн онцлог заалтууд”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ууганбат "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн онцлог, ач холбогдол, Төрийн албаны тухай хуулийн эрх зүйн байдлын зарим асуудал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа

Шүүгчийн туслах Д.Оюунцэцэг Баян-Овоо сумаас иргэний хэргийн 8 гэрчид эрх үүрэг тайлбарлан хууль сануулж, тайлбар авсан, шүүгдэгч, хохирогч нарт шийтгэх тогтоол гардуулан өгч баримтад гарын үсэг зуруулан иргэний хэргийн 5 нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлан өгч нөлөөллийн мэдүүлэг авсан байна. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 4 нэхэмжлэл хүлээн авч, иргэдийн сонирхсон асуултад мэдээлэл, заавар зөвлөмж өгч үр дүнтэй нүүдэллэн ажиллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн

тамгын газраас мэдээлж байна.


 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 125  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031