Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-03-2019, 11:02   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Сэлэнгэ аймгийн Түшиг Цагааннуур сумдад сургалт зохион байгуулж ажиллалаа


/Цагааннуур сумдын Иргэд болон төрийн албан хаагчдад/

 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны А/02 дугаартай тушаалаар батлагдсан "Сургалт хариуцсан” ажлын хэсэг нь 2019 онд дотооддоо болон гадагш чиглэсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу 2019.03.05-2019.03.06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумын иргэд, төрийн албан хаагч,  шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт Иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль, иргэний болон захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрх, төрийн албаны тухайхууль, захиргааны ерөнхий хууль, зөрчлийн тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг өглөө. 
 

 
             Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгуулж, тухайн сумдад гарсан эрүүгийн хэргийн судалгааг танилцуулав. 
 

 

/Цагааннуур сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад/

 

Сургалт, мэдээллийг сургалтын ажлын хэсгийн ахлагч эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Одбаатар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Р.Баярхүү нар удирдан явуулж, иргэд, төрийн албан хаагч нарын асуултад хариулт өгч, сургалт амжилттай зохион байгуулагдлаа.


 

Түшиг сумын иргэд болон төрийн албан хаагчдад

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 35  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031