Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2019, 03:42   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2019 оны дотоод сургалт болон гадагшаа чиглэсэн сургалтын төлөвлөгөөг баталсны дагуу шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Даваадорж, шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ нар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн ажилтнуудыг хамруулан "Зөрчлийн тухай хууль”, "Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, түүний бүрдүүлбэр”, "Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл хэрхэн гаргах”, "Шүүхийн нээлттэй, ил тод байдал” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 40  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031