Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2019, 03:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.


Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан "Эрүүл бие-саруул ухаан” аяны хүрээнд "Элэгний хорт хавдар, улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

 
 

Сургалтыг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний их эмч Золжаргал удирдан явуулж, судалгаа мэдээллийг танилцуулав. 

Сургалтанд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авч сургалт үр дүнтэй боллоо.


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 41  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031