Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:23   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2019 оны дотоод сургалт болон гадагшаа чиглэсэн сургалтын төлөвлөгөөг баталсны дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Саран хөхөө театрын ажилчдыг хамруулан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Баасанжаргал нар зохион байгууллаа.


Уг сургалтаар "Шүүхийн тогтолцоо, тус шүүхийн бүтэц, шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн талаар товч мэдээлэл өгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхэд хандахын ялгаа, ач холбогдлыг таниулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудын гол, онцлог зохицуулалтуудын талаар мэдээлэл өгч, тус театрын ажилчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

 

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 60  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031