Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:25   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Аймгийн хуулийн байгууллагын тэмцээнийг

амжилттай зохион байгуулж, оролцлоо


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Ховд аймгийн Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд Спортын олон төрөлт тэмцээн 2019.03.11-нээс 2019.03.14-ны өдрүүдэд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Спортын зааланд боллоо. Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, буудлага, сурын харваа тус бүр эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.

Спортын олон төрөлт тэмцээнийг Монгол цэргийн баярын өдөр болон Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит болгон, зохион байгуулж, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг тусгайлан сурталчилах ажлыг хамтатган хийж, сурын харвааны тэмцээнийг шүүхийн Тамгын газраас хамтран, зохион байгуулалтаар хангаж, оролцлоо.

Ховд аймгийн шүүхийн баг тамирчид эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Хүрэл медаль, эмэгтэй теннисийн төрөлд Алтан медаль тус тус хүртэж, багийн дүнгээр Тусгай байр эзэлж, амжилттай оролцлоо.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 72  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031