Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:36   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Ээлжит дотоод сургалт зохион байгууллаа


 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ээлжит сургалтыг МХХ-ны гишүүн, хуульч өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийг урьж "Хувь хүний хөгжил-манлайлал” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтанд шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнууд бүрэн хамрагдаж сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлага өрнүүлж идэвхтэй оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч, сургалтыг чөлөөт-сонирхолтой байдлаар удирдан явуулж, мэдлэгээ харамгүй хуваалцсан МХХ-ны гишүүн, хуульч өмгөөлөгч Б.Чулуунгэрэлдээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 68  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031