Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:38   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


СПОРТЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО


Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жил, "Монгол цэргийн өдөр”, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 95 жилийн ойн нэрэмжит Завхан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд уламжлан болгон зохион байгуулагддаг "спортын наадам 2019 тэмцээн” 2019 оны 03 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд боллоо.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уг тэмцээнд аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб, Алтан гадас одонт Завхан аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн цэргийн 0274 дүгээр анги, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Доной нисэх буудлын захиргаа зэрэг байгууллагууд оролцлоо.

 

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам, усанд сэлэлт гэсэн 6 төрлөөр болж, Завхан аймаг дахь шүүхүүд болон Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн хамтарсан багийн тамирчид амжилттай оролцож, эмэгтэй шатрын төрөлд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням алтан медаль, эрэгтэй ширээний теннисний төрөлд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга алтан медаль, эмэгтэй ширээний теннисний төрөлд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Энэ жил Завхан аймагт усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орсон бөгөөд үүнтэй холбогдуулан анх удаа усанд сэлэлтийн төрөл нэмэгдэж, уг төрөлд шүүхийн багийн тамирчин шүүгчийн туслах Б.Бавуудорж, бичиг хүргэгч Ч.Наранбаатар нар 4 байр эзэлсэн нь онцлог байлаа.

Мөн тэмцээний бусад төрлүүдэд баг тамирчид амжилттай оролцсон тул нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.


 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 106  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031