Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:39   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор 2019 онд Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сумдаас сонгогдсон 43 иргэдийн төлөөлөгч нарт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа нар сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн Иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлэн Шүүхийн иргэдийн төлөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа Булган аймаг дахь шүүхийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар сургалт мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 5 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч ажиллав.

 

 

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 89  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031