Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-03-2019, 10:40   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Аймгийн Прокурорын газартай уулзалт зохион байгуулаа


 

Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газраас аймгийн прокурорын газартай хамтын ажиллагааны "Уулзалт-хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.


Тус "Уулзалт-хэлэлцүүлэг” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, шүүхийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.


"Уулзалт-хэлэлцүүлэг”-т Булган аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, тус шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Прокурорын газрын ерөнхий, ахлах, хяналтын прокурорууд, аймгийн Прокурорын тамгын хэлтсийн дарга, туслах ажилтнууд оролцож, 2019 онд хийж гүйцэтгэх ажил, шүүх хуралдааны хойшлолт, тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт- хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

 

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 133  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031