Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-03-2019, 08:31   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Нээлттэй өдөрлөг зохион байгуулав


Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас, иргэд, төрийн албан хаагч нарт шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авах зорилгоор "Нээлттэй өдөрлөг”-ийг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн байранд 2019 оны 03-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хүрээнд 50 гаруй иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчиийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам зэрэг сэдвээр мэдээллийг хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариулж, гарын авлага, брошур тарааж ажиллалаа.

Мөн өдөрлөгийн үеэр 76 иргэд, төрийн албан хаагчдаас гэр бүлийн болон насанд хүрээгүйчүүдийн шүүх байгуулах шаардлагатай эсэх талаар болон шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тухай санал асуулгыг авч ажиллалаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 163  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30