Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 02:59   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Уулзалт-ярилцлага зохион байгуулалаа


Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас жил бүр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, хамтран ажилладаг билээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Өнөөдөр Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас дээрх төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт-ярилцлагыг зохион байгуулалаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Уулзалтын үеэр 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах зэрэг ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсэг



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 181  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30