Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 06:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулав

 

2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдаас шүүхийн иргэдийн

төлөөлөгчөөр сонгогдсон 328 иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, ажиллуулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудын талаар тус тус танилцуулж, эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгөх зорилгоор сургалтыг 1, 2, 3 дугаар ээлж болгон хувааж, Шүүхийн тамгын газар, Жаргалант сумдын багуудад тус тус зохион байгуулж 191 иргэдийн төлөөлөгчийг хамруулав.

 

Сургалтыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл удирдан явуулж шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хуулиуд, дүрэм, журмууд шүүхийн шинэтгэлийн үр дүн болон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэргийг тайлбарлан таниулж иргэдийн төлөөлөгчийн талаарх сурталчилгааны материалыг хүн нэг бүрт тарааж өгсөн.


Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны онцлог, иргэдийн төлөөлөгчийн оролцоо болон иргэдийн төлөөлөгчөөр тухайн шүүх хуралдаанд оролцоход анхаарвал зохих асуудлын талаар товч мэдээлэл хүргэж ажиллаа.

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 106  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30