Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 10:34   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

"Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хадгалалт, шилжүүлэлт, буцаан олголт, устгах


Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/23 дугаар тушаалаар "Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын хадгалалт, шилжүүлэлт, буцаан олголт, устгах ажиллагааг хянан шалгах комисс” томилсон.


Комиссын дарга Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, комиссын гишүүн Орхон аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Ц.Мөнхтуяа нараар ахлуулсан комисс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр удирдамжийн дагуу Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын "Эд мөрийн баримт хадгалах өрөө”-нд журмын хэрэгжилтийн талаарх холбогдох хяналт, шалгалт хийж, Эд мөрийн баримт хүлээн авах, хадгалах эрх бүхий ажилтны сахилга, хариуцлага, журмыг сайжруулах талаар зөвлөгөө өгч ажиллаа.


Мөн 2017-2018 онд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хар тамхины төрлийн ургамал, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хадгалалт, хамгаалалт устгах ажиллагааны ажлын үр дүнг судалж чиглэл, зөвлөмж гаргалаа.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 103  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30