Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 10:58   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2019 оны дотоод сургалт болон гадагшаа чиглэсэн сургалтын төлөвлөгөөг баталсны дагуу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гадагшаа чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтыг Сайншанд сумын 9-р цэцэрлэгийн багш, ажилчдыг хамруулан "Шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, түүний бүрдүүлбэр, Шүүхийн нээлттэй ил тод байдал”, "Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, сургалтыг Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэ, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар явууллаа.

 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 80  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30