Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 10:59   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дотоод сургалтыг зохион байгууллаа.


Дорноговь аймгийн Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд заагдсаны дагуу ”Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцөл”-ийн талаар мониторинг хийж, "Шүүх хуралдааны бэлтгэл хангах” талаар хэлэлцүүлэг зохион байгуулж ярилцсан юм.


 

Мониторинг хийсний үр дүн нь цаашид шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шүүх хуралдаан товлогдсон өдрөө явагдаж хэргийн оролцогчдод чирэгдэл учруулахгүй байх явдал юм.


 

Хэлэлцүүлгээр шүүгчийн туслахууд шүүх хуралдааны бэлтгэлийг яаж хангаж байгаа болон дуудаад ирдэггүй хэргийн оролцогч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг тухай бүр нь ирүүлж оролцуулж байгаа зэрэг өөрсдийн ажлын талаар хоорондоо ярилцсан юм.

 

 

Энэхүү сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Даваадорж зохион байгууллаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 131  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30