Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2019, 11:12   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Харилцаа хандлагын талаар сургалт зохион байгууллаа


Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 4 сарын 1-ний өдөр шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилчдад "Харилцаа хандлага” сэдэвт сургалтыг Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын багш Д.Шинэбаяр удирдан явуулав.

Сургалтаар хүмүүс хоорондын харилцаан дээр гардаг нийтлэг алдаа дутагдал, хэрхэн зөв хандлагыг өөртөө төлөвшүүлэх, бусдад мэдээлэл хэрхэн яаж хүрдэгийг жишээн дээр үзүүлэв.

Төгсгөлд нь байгууллага дотроо эерэг хандлагыг хэрхэн бий болгох талаар харилцан ярилцаж сургалтаа өндөрлөлөө.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 193  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30