Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2019, 04:59   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн

сурагчид шүүхтэй танилцлаа


 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Налайх дүүргийн "Голомт цогцолбор” сургуулийн 9-р ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа. Тус ажлын хүрээнд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Алтанцэцэг төгсөх ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагаа болон шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны танхимуудыг танилцуулж, тэдний сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцлага өрнүүллээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 103  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031