Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-04-2019, 07:32   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

ЗАРЛАЛ


Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газарт "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-ын сул орон тоо гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд ... холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө” гэж заасны дагуу дараах шаардлагыг хангасан шилжин ажиллах хүсэлтэй төрийн албан хаагчид материалаа ирүүлнэ үү.


ТАВИГДАХ ШААРДЛАГА:


Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Эрх зүйч

Мэргэшил

-Эрүү, Иргэн, Захиргааны процессын эрх зүйн мэдлэгтэй,

-10 хурууны бичээчийн сургалтад хамрагдсан байх,

-Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байх,

Туршлага

-Туслах /дэс түшмэлийн албан тушаалд ажилласныг мөн тооцно/ түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх,

Ур
чадвар

Дүн шинжилгээ хийх

-Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

-Тайлан, мэдээлэл, судалгаа гаргах ерөнхий арга зүйн мэдлэгтэй байх

Асуудал шийдвэрлэх

-Өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар шинэлэг санаа дэвшүүлж, идэвхи санаачилгатай, үлгэр жишээч хандлагатай ажиллах

-Шаардлагатай асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын санал санаачилга гаргах

-Оновчтой шийдвэр гаргах, хийсэн ажлынхаа үр дүнгээр хариуцлага хүлээх

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

Бусад

-Монгол хэл найруулга зүйн бичгийн өндөр чадвартай байх,

-Албан хэрэг хөтлөх өндөр чадвартай байх,

-Баримт бичиг боловсруулах чадвартай байх,

-Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх,

-Ажлын болон ажлын бус цагаар шүүхийн ажилтны ёс зүйг чанд сахин ажиллах;

-Харилцааны сэтгэлзүйн ур чадвартай,

-Цагийн менежментийг эзэмшсэн,

-Хуучин Монгол бичгээр уншиж, бичих чадвартай байх,

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн төрийн албан хаагчид 2019 оны 04 дүгээр сарын 08-12-ны өдрийн 08:30-17:30 цагийн хооронд өөрийн биеэр ирж, материалаа өгнө үү.

 

ХАЯГ, ХОЛБОО БАРИХ: Дархан сумын 5 баг, Улан-Үдэ гудамж, Анхан шатны шүүхийн байр, Утас: 70375162, 70373180


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 174  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031