Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-04-2019, 04:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

САГСАН БӨМБӨГИЙН 3х3 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ,

АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА


Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Баян-Өлгий аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос хамтран 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан "САГСАН БӨМБӨГИЙН 3х3” тэмцээнд шүүхийн Тамгын газрын баг тамирчид амжилттай оролцлоо.

"САГСАН БӨМБӨГИЙН 3х3” тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд оролцсон А.Ахмерей ахлагчтай баг, тамирчид 1 дүгээр байр, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд оролцсон М.Айдынгүл ахлагчтай баг, тамирчид 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мөн сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд оролцсон М.Айдынгүл ахлагчтай багийн тамирчин Т.Баршагүл тус тэмцээнд довтолгооны ур чадвараар бусдаасаа ялгарч "Шилдэг довтлогч”-оор шалгарсан байна.


 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

2019-04.08


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 121  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930