Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2019, 02:31   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Татварын хэлтсээс 2019 оны 4 сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар орон даяар цахим татвар төлөлтөд шилжих Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтэрч байгаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн ямар хэлбэрээр төлөх талаар нэгдсэн ойлголтыг өглөө.


Мөн нийт шүүгч ажилтнуудад татварын удирдлагын нэгдсэн систем нэвтэрснээр бүх төрлийн албан татвараа цахимаар төлөх боломжтой болсон тухай нэмэлт мэдээллүүдийг хүргэлээ.

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 113  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930