Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2019, 07:20   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажиллав


 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны төлөвлөгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт авах, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл авах, мэдээлэл солилцох ажлууд тусгагдсан болно. Уг төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажил хэрэг болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт хичээл орж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл авч, мөн мэдээлэл солилцож, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шүүхээс болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анхаарах асуудлуудыг харилцан ярилцаж амьдрал практикт гарч буй асуудлууд болон цаашид гарч болзошгүй асуудлуудын талаар санал солилцож уулзалт ярилцлага үр дүнтэй болж өнгөрлөө. Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэгч М.Ганбаяр "Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” хичээл сургалт орж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдээллийг өгөв. Уулзалт ярилцлагыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэгч М.Ганбаяр нар удирдан явуулав.

Цаашид энэхүү уулзалт ярилцлага, мэдээлэл солилцох уг арга хэмжээг уламжлал болгон хагас жил, жил тутам хийж байхаар харилцан тохиролцсоноор уулзалт амжилттай болж өндөрлөв.

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 66  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031