Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-04-2019, 07:25   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд гарч буй тогтоол, дүрэм, журмыг албан хаагчдад танилцууллаа


 

Дундговь аймаг дахь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар гарсан тогтоол, дүрэм, журмыг албан хаагчдад танилцууллаа.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд зааснаар Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс гаргах тогтоол, дүрэм, журмыг тус тусад нь ангилж, өмнө нь тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжуудтай харьцуулсан байдлаар сургалтыг зохион байгуулав.

 Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
 Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шүүхийн захиргааны ажилтнуудын дагаж мөрдөхөөр заасан ёс зүйн хэм хэмжээнүүдтэй харьцуулж, цаашдын үйл ажиллагаандаа анхаарах төрийн жинхэнэ албан хаагчийн түүн дотроо шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт, ярилцлагыг өрнүүллээ.

 Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 130  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031