Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 07:48   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-д нэгдлээ

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-10-1.jpg

Шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ийг тогтмол хийж хэвших уриалгыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас ирүүлснийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өдөр бүр ажлын байрандаа дасгал хөдөлгөөнийг хийж эхэллээ.

Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлснээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-10-2.jpg


 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 72  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930