Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 07:49   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Дотоод сургалт зохион байгуулав

Тус Шүүхийн Тамгын газраас 2019 онд шүүгч, ажилтнуудынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлсноор дотоодын сургалтын төлөвлөгөө, удирдамжийг гарган баталж өгөгдсөн сэдвийн хүрээнд сургалтуудаа үе шаттай зохион байгуулж байна.


2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх төлөвлөгөөний дагуу Шүүгчийн туслах Д.Бат-Отгон "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэглээ” гэсэн сэдвээр шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нарыг хамруулан сургалт зохион байгуулсан ба захиргааны ажилчид идэвхтэй хамрагдлаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-12-1.jpg
http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-12-2.jpg

 
 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 65  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930