Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 09:23   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна

Монгол Улсын шүүхийн 2018 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны

тайланг танилцууллаа


 

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон 2019 оны зорилтот ажлуудыг Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Гантуяа 2019 он 04 дүгээр сарын 17-ний өдөр шүүхийн захиргааны ажилтануудад танилцууллаа.

Мөн тус 3-н дүүргийн шүүхэд тулгамдаж буй асуудлуудын талаар, шүүхийн захиргааны ажилтнууд санал хүсэлт, дэвшүүлж буйасуудлыг шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд уламжлахаа илэрхийллээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна


Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах мэргэжилтэн


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 55  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930