Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 09:25   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хуулийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан зөвлөгөөнийг 2019.04.16-ны өдөр тус шүүх дээр зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан ба Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэсийн алба хаагчдыг хамрууллаа.

Уг зөвлөгөөний үеэр:

- Тамгын газрын дарга Л.Наянтай "Эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны талаар”,

- Шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэ "Сум дундын шүүхийн 2018 онд шийдвэрлэсэн хэргийн судалгаа”,

- Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболд "Зөрчлийн нөхцөл байдлын 2019 оны 1 дүгээр улирлын тайлан”-гийн талаар тус тус танилцуулж,

-Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.Адъяабилэгт "Сум дундын цагдаагийн хэлтсийн 2018 оны ажлын тайлан”-г танилцуулан, "Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа” сэдвээр сургалт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хамтран гүйцэтгэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо.

 

Зөвлөгөөнөөр:

- Хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, удирдлага болон ажилтны ёс зүйг чанд сахиж ажиллах;

- Зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг гаргуулахгүй байх;

- Шинээр томилогдсон албан хаагчдыг дадлагажуулах зорилгоор хамтарсан дотоод руугаа чиглэсэн сургалт зохион байгуулах,

- Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд улиралд нэг удаа гадагш чиглэсэн соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хийж хэрэгжүүлэхээр тогтож, зөвлөгөөний шийдвэрийг зөвлөмж болгон эмхтгэн тэмдэглэлийн хамт оролцсон байгууллагуудад хүргүүлэн ажиллахаар боллоо.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна


 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 70  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930