Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2019, 09:45   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Хууль эрх зүйн үйлчилгээг харьяалсан сумдад хүргэлээ


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар "Иргэдийн оролцоот шинэ Хэнтий” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд аймгийн удирдлагуудаар ахлуулсан, агентлаг, газар хэлтсийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн бүх сумдад ажиллаж, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, сургалт явуулах, санал хүсэлт сонсох, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явууллаа.

 

Иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх, шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар тайлбарлах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дарханбаатар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Одцэцэг нар Бэрх тосгон, Батноров, Дадал, Норовлин, Баян-Овоо сумдад, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Энхсаран нар Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумд болон Гурванбаян тосгонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан, шүүгчийн туслах Э.Лхагватөмөр нар нь Баянхутаг суманд тус тус ажиллав.

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан сумдад ажиллахаар төлөвлөснийхээ дагуу, дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа сум орон нутгийн иргэдэд захиргааны хэргийн шүүхийн үүсэл хөгжил, зорилго, үйл ажиллагааны онцлогийн талаар болон өөрийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны статистик мэдээг сүүлийн 3 жилийн байдлаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 134  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930