Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-04-2019, 08:29   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 
Туршлага  судаллаа

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газар, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс туршлага судлахаар төлөвлөсөн ажлаа хэрэгжүүллээ.

Тус шүүхийн туршлага судлах багийнхан 2018 оны хэргийн хөдөлгөөний удирдагаар манлайлсан  Хөвсгөл аймгийн шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 11.12-нд ажиллаж Хөвсгөл аймгийн  давж заалдах болон анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний төв, шүүхийн  тамгын  газрын  хамт олны ажлын арга барил, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн үйл ажиллагаанаас суралцлаа.

Туршлага судлах багт Булган аймаг дахь иргэн, захиргааны хэргийн  анхан шатны  шүүхийн  шүүгчид, тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажиллаж, судалсан туршлага, мэдээллээ хамт олонтойгоо хуваалцлаа.

Туршлага судлахаар очисон нийт шүүгч, шүүхийнзахиргааны ажилчдыг Хөвсгөл аймгийн давж заалдах болон  анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан болон тус шүүхийн хамт олон хүлээн авч туршлага, ур чадвараа харамгүй хуваалцлаа.

Манай хамт олныг найрсагаар хүлээн авсан Хөвсгөл аймгийн шүүхийн хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье.
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
 

БУЛГАН  АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 182  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031