Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2019, 02:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Жаргалант суманд сургалт мэдээлэл зохион байгууллаа


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Эрдэнэбатаар ахлуулсан Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзориг, Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх, Шүүгчийн туслах Т.Цацрал, Х.Заяа, Жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд ажиллаа.


Ажиллах хугацаанд 2019 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдэд зориулж, шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх үүрэг, аюулгүй байдал, хөлс олгох талаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн Жаргалант сумын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, нутгийн иргэдэд Төрийн албаны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хийж, гарын авлагаар хангалаа. Энэ үер иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс ирүүлсэн нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулж ажиллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 328  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30