Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-04-2019, 03:09   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа


Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Үндэсний лабортори Улсын тэргүүний "Эрдмийн далай" цогцолборсургуулийн 10 дугаар ангийн сурагчид өнөөдөр шүүхийн бүтэц, үйл ажиллагаатай танилцлаа. Тэд ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, шүүхэд ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгаж шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажил үүргийн онцлогийг судалж шүүгч нарын өрөө, хүүхдийн өрөө, нээлттэй танхим, мэдээлэл лавлагаа, архивын үйлчилгээтэй нэг бүрчлэн танилцлаа.


Мөн тэдэнд нээлттэй танхимаас шүүх хуралдааныг онлайнаар үзүүлж сонирхуулан тэдний сонирхсон асуултанд хариулт өгч сурлагын өндөр амжилт хүслээ.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 208  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031