Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2019, 09:56   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль сахиулах, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 9 байгууллагын баг, тамирчид оролцсоноос:


Тэргүүн байранд: А.Энхтүвшин ахлагчтай Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг,

Дэд байранд: Ц.Эрдэнэбат ахлагчтай Архангай аймаг дахь цагдаагийн газрын баг,

Гутгаар байранд: Ш.Эрдэнэбаяр ахлагчтай Архангай аймгийн онцгой байдлын газрын баг тамирчид шалгарсан байна.

Тэмцээн зохион байгуулагчаас шалгарсан баг, тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулж, спортын өндөр амжилт хүсэв.

 

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 96  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930