Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2019, 02:39   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

 

Шалгалтын илтгэх хуудас танилцууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 09 дугаартай "Хуваарь баталж, комисс томилох тухай” тушаалын дагуу томилогдсон хэргийн хөдөлгөөнийг шалгах комисс эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт, иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон шүүхэд албан хэрэг хөтлөх журмыг, эрүүгийн болон иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, сайжруулах зорилгоор шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч нарын "Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг”-ийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03дугаар сарын 29ийөдрийгдуусталх хугацаан дахь ажлыг шалгалаа. Шалгасан илтгэх хуудсыг 2019 оны 05дугаар сарын 10ыөдөр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт шалгалтын комисс танилцууллаа.

 

Шалгалтын явцад Эрүү болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны "Нэгдсэн систем”-ийг үе шат бүрийг хавтаст хэрэгтэйнэг бүрчлэн тулгаж, "Нэгдсэн систем”-д эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл, баримтуудорсон эсэх, мөн эрхийн актын стандарт, эрхийн актын өнгөн хувь бүрэн байгаа эсэх, хариуцсан эрүү, иргэний албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн дэвтрийг бүрэн хөтлөгдсөн эсэхэд дотоод хяналт хийж ажиллаа.

Илтгэх хуудсанд дурдсан алдаа зөрчлийг арилгах, цаашиданхаарах асуудлын талаар шүүгч нар болон тамгын газрын дарга, шүүхийн захиргааны албан хаагч нар харилцан санал бодлоо солилцлоо. Энэ хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад "Хэргийн хөдөлгөөний удирдлага”-ын чиглэлээр сэдэвчилсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-10-1.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/05-10.JPG
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 131  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031