Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-12-2014, 07:59   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Шүүх хуралдаанд шинжээчийг онлайнаар асуув

Сум дундын 25 дугаар шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах хүсэлтээр Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Түвшин-Эрдэнийг 2014 оны 12 дугаар сарын 03-нд Улаанбаатараас онлайнаар шүүх хуралдаанд оролцуулж, шинжээч эмчээр асуух үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаа. Энэхүү үйл ажиллагаа Монгол улсын шүүхэд техник технологи хурдацтай хөгжиж байгааг илтгэсэн үйлдэл болсон.

 

2014 онд сум дундын 25 дугаар шүүх технологийн дэвшлийг ашиглан хоёр дахь удаагаа гэрчийг онлайнаар асууж байгаа нь энэ юм.


Улаанбаатар хот шүүхийн ерөнхий зөвлөл

 


Ховд аймаг сум дундын 25 дугаар шүүх

Мэдээлэл лавлагааны алба

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 633  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031