Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2019, 02:17   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна / Онцлох мэдээ  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар “Хамтын ажиллагаа 2019” аяныг эхлүүллээ


 

 
     Монгол Улсад Захиргааны шүүх үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Хамтдаа хөгжье уриан дор "Хамтын ажиллагаа 2019” аяныг эхлүүллээ. Аяны зорилго нь салбар бүртээ танигдсан нэр хүндтэй лекторуудын хувь хүний манлайлал, хөгжил төвтэй олон талт сургалт, лекцийг өөрийн болон орон нутгийн шүүхийн захиргааны ажилчдад үр дүнтэй хүргэх юм. Тухайн лекторууд хөдөө орон нутагт тэр бүр очиж ажиллах боломж нь хязгаарлагдмал байдаг учир тус шүүхийн Тамгын газрын хамт олон гүүр нь болж орон нутгийн шүүхийнхэнтэйгээ хамтдаа суралцах, хөгжих, сайн туршлагаа хуваалцах аяныг санаачилан эхлүүлсэн юм.  
     Аяны анхны илтгэгчээр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд асан, "Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл уригдлаа. Тэрээр "Амжилт” сэдвээр лекц уншиж, сургалтад оролцогчидтой харилцан ярилцаж, санал бодлоо солилцон, тодорхой амжилтад хүрсэн  туршлагаасаа хуваалцсан юм.  
     Энэ удаагийн сургалтад Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар, Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олон тус тус онлайнаар холбогдон, хамтран оролцлоо. 
 
 
 
 
 
 
 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 288  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031