Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-05-2019, 05:04   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг, гар бөмбөгийн тэмцээнийг нутгийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын дунд 2019 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг ойн арга хэмжээн дээр тэмцээнд оролцогчид болон иргэдэд Захиргааны шүүхийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор брошур, танилцуулга, сэтгүүл бэлтгэж оролцсон ба захиргааны хууль болон шүүхийн талаар танин мэдэхүйн сонирхолтой асуулгыг асууж амжилттай хариулсан иргэдэд гарын бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Мөн Гар бөмбөгийн тэмцээнд нийт 16 байгууллагын 16 баг тамирчид оролцож Тэргүүн байрыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дөтгөөр байрыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Гутгаар байрыг Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус эзэлж тэмцээнийг амжилттай өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон албан байгууллагуудад талархал илэрхийлье.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 128  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031