Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-05-2019, 12:08   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Малчны хотонд хүрч сургалт, мэдээлэл хийлээ”

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Н.Мөнхбаатар, жолооч Л.Бадамдорж нар Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдад нүүдэллэн ажиллав.

Тус сумдаас 2019 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын эхэнд иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлж, дараа нь Шүүхийн бүтэц зохион байгуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Сургалтад ирж амжаагүй 1 иргэдийн төлөөлөгчийн гэрт нь буюу малчны хотонд нь, 1 иргэдийн төлөөлөгчийн ажиллаж байгаа газар буюу Дөрвөлжин сумд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Айраг ХХК дээр очиж шүүхийн үйлчилгээг үзүүлсэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн сайшаалтайгаар хүлээн авч талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 11 өргөдлийг хүлээн авч газар дээр нь амжилттай шийдвэрлэлээ.

Мөн тухайн сумдын ЗДТГ-ын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарыг шинээр боловсруулсан гарын авлага, холбогдох бусад мэдээллээр шинэчиллээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 160  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 
Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?

Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930